<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ц.Гарамжав:Нийгэм,эдийн засагт гарсан хямралыг ард түмнийхээ нуруунд үүрүүлэхээ болих хэрэгтэй
featured

Ц.Гарамжав:Нийгэм,эдийн засагт гарсан хямралыг ард түмнийхээ нуруунд үүрүүлэхээ болих хэрэгтэй

 УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын нэр бүхий гишүүд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-д гэснийг 5 жилийн цалин хөлсний нийлбэрийн 60-д гэж, 7 жил гэсний 5 хүртэлх жил гэж өөрчлөхөөр хуулийн төслийг өргөн барьсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

5 жилийн дунджаар тооцож боддог байсан тэтгэврийг 7 жил болгосноор цэргийн албан хаагчдын тэтгэвэрт хүндээр нөлөөлсөн л дөө. Ер нь бид нийгэм, эдийн засаг дээр гарсан хүндэрлээ ард иргэдийнхээ нуруу дээр үүрүүлэх гэж оролдох юм. 1990 онд маш олон хүний наснаас нь эрт тэтгэвэрт гаргасан. 35-45 насны ид насныхныг тэтгэвэрт гаргаж байсан. Одоо бас цэргийн албан хаагчдаа ингэх гэж байна. Ингэж ард иргэдийнхээ амьдрал руу нийгэм, эдийн засгийнхаа хямралын түлхэж, хуульчилдгаа болих хэрэгтэй. Энэ хуулийн зөв гэж үзэж байна.

728×90