<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүр санал өгч болно
featured

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүр санал өгч болно

 Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүр санал өгөх боломжтой.
Хот, суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлэх журмын дагуу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэд, олон нийтээс санал авах ажиллагааг цахимаар болон харьяа хороогоор дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа билээ.
Иймд иргэн та иргэнийхээ хувьд нийслэл хотынхоо ирээдүйн 20 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож саналаа өгөх юм.
Иргэн та Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцахдаа дараах QR кодыг уншуулах эсвэл www.ulaanbaatar2040.mn веб хуудсаар зочилж хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн иргэдэд зориулсан товч танилцуулгыг үзэх боломжтой.
 
Зургийн тодорхойлолт алга байна.

Таг: