<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Өнөөдөр нийслэлд явуулын 24, суурин 50 цэгт дархлаажуулна
featured

Өнөөдөр нийслэлд явуулын 24, суурин 50 цэгт дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.10.11/ явуулын 24 баг, 50 суурин цэгт 83 багийн 324 эмч, ажилтан ажиллаж, 4328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд аравдугаар сарын 10-нд буюу Ням гаригт амарсан.

Нийслэлийн хэмжээнд Бямба гаригт цар тахлын эсрэг вакцины эхний тунд 22, хоёр дахь тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.177 (75.6 хувь), 16-17 насны 26.375 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

 

244996832_3025533107723648_2525310676666886428_n
244422271_3025533321056960_3202861236398381413_n
244441622_3025533241056968_1224640078832958693_n
245096376_3025533287723630_4827605723755998259_n
245124503_3025533367723622_9126856530512747553_n
245137227_3025533181056974_389369516895503519_n
245163593_3025533074390318_5736714815237766893_n
245174685_3025533154390310_5658791666266470391_n