<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль "Нийслэлийн шилдэг" сургуулиар шалгарлаа
featured

Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль "Нийслэлийн шилдэг" сургуулиар шалгарлаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, индексийн урамшуулал олголоо. Төрийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 20 цэцэрлэгийг нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгаруулж, шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар болон албаны бусад хүн гардуулсан юм.

Шилдэг сургуулиар Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг, 33, 97 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 23, Сүхбаатар дүүргийн 2, 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 73, 20, 93 дугаар сургууль зэрэг 20 сургууль шалгарсан бол шилдэг цэцэрлэгээр Сонгинохайрхан дүүргийн 113, 110, 107, 112 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121, 28 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 64, 213, 136, 63 дугаар цэцэрлэг зэрэг 20 цэцэрлэг шалгарчээ.

Ийнхүү Монголын багш нарын 55 дахь өдөр, Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн цаг үед Нийслэлийн 2021 оны "Шилдэг сургууль"-аар лаборатори 23 дугаар сургууль шалгарч шагналаа гардан авлаа. Мөн энэ жилийн баярын онцлог шинэ санаа нь Нийслэлийн шилдэг ажилтан шалгаруулах, орон сууцны боломжит нөхцөлөөр багш ажилтнаа хангах зэрэг өргөн хүрээтэйгээр шагнаж урамшуулах ажлыг бүтээлч хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргасан НЗДТГ, ИТХ-ын дарга баг хамт олонд багш нар баярласнаа илэрхийлсэн юм. 23 дугаар сургуулийн бага ангийн багш Д Нанжид Нийслэлийн "Бүтээлч багш", Мэдээлэл зүйн багш Н.Оюунгэрэл "Шилдэг зөвлөгч багш"-аар шалгарсан байна. Энэ удаад Нийслэлийн шилдэгүүдийн "Гурван номинаци"-ийг 23 дугаар сургуулийн багш нар хүртлээ. Тус сургуулийнхны ажил бусдаас илүү, санаачлагатай бөгөөд боловсролын салбарт хийж бүтээсэн, санаачилсан, хөгжүүлсэн, туршсан, түгээн дэлгэрүүлсэн ажлууд салбартаа хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн томоохон үр дүн баталгаа нь энэ юм.