<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Монголын бодибилдинг, фитнессийн баг тамирчид ДАШТ-нд амжилт дүүрэн оролцож байна
featured

Монголын бодибилдинг, фитнессийн баг тамирчид ДАШТ-нд амжилт дүүрэн оролцож байна

 Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид Узбекистан улсын Ташкент хотноо болж буй ДАШТ-д амжилттай оролцож 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.

Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насны "junior fitness" болон "senior fitness open" ангилалд Т.Болор тус тус мөнгөн медаль хүртсэн бол Д.Энхбилэг эмэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд хүрэл медалийн эзэн болжээ.

Харин эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд Ж.Баянмөнх мөнгө, Э.Лхагва-Очир алтан медаль хүртсэн байна. Мөн С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн "master bodybuilding" 50-60 насны ангиллын 80 кг-ын жинд алтан медалийн эзэн болсон юм.

Энэ удаагийн ДАШТ-д Монголоос тамирчин С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх, Олон улсын шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Узбекистанд очсон юм байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Д.Энхбилэг мөнгө, Т.Болор, З.Оюун-Ундрах нар хүрэл медаль хүртэж, баяр дээр баяр нэмлээ.

Мөн Т.Урангоо шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн нь Монголын тамирчид хэрхэн чанасаатай байгааг илтгэж байна.