<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ ОХУ анхны "кино багийг" сансарт илгээлээ
featured

ОХУ анхны "кино багийг" сансарт илгээлээ

 Түүхэнд анх удаа Олон улсын сансрын станцад /ОУСС/ уран сайхны киноны зураг авах баг бүхий "Союз МС-19" хөлгийг тойрог замд гаргах "Союз-2.1а" зөөгч пуужинг  Байконур сансрын буудлаас хөөргөлөө. Кино багийн бүрэлдэхүүнд жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко, сансрын нисэгч Антон Шкаплеров нар багтжээ. Шипенко, Пересильд нар ОУСС дээр 12 хоногийг өнгөрүүлснийхээ дараа Оросын өөр нэг сансрын нисэгчийн хамт эх дэлхийдээ буцаж ирнэ. 

Пересильд, Шипенко нар “Вызов” нэртэй киноны зарим зургийг ОУСС-ын ОХУ-ын хэсэгт авах ажээ. Зохиолын дагуу гол дүр болох зүрхний мэс засалч (Юлия Пересильд) сансрын нисэгчдийн нэгэнд нь жингүйдлийн нөхцөлд зүрхний мэс засал хийхээр ОУСС руу яаралтай очих ёстой байна.

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг "Союз-2.1а" зөөгч пуужинг хөөргөж буйг болон кино багийн гишүүд бүхий "Союз МС-19" жолоодлогот хөлгийг ОУСС-тай залгагдаж буйг шууд дамжуулан үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.