<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Нийслэлд 68 уурын зуухны "амыг барих" нь тодорхой болжээ
featured

Нийслэлд 68 уурын зуухны "амыг барих" нь тодорхой болжээ

Улаанбаатарын утаа өглөө үүрээр үнэртэж эхэлжээ. Энэ жилийн хувьд гэр хорооллын айлуудын  янданг шүүлтүүртэй болгох их ажил өрнөж эхлэх нь.  Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна. Нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах юм. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болж байгаа нь тэр. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Түүнчлэн нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрсэн гэж нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

728×90