<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ “Эхлэл брэнд“ ХХК-ийн хилээр нэвтрүүлэхийг завдсан бараа, бүтээгдэхүүнд 175,9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
featured

“Эхлэл брэнд“ ХХК-ийн хилээр нэвтрүүлэхийг завдсан бараа, бүтээгдэхүүнд 175,9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

 Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар мэдээлэл хийлээ.

Гаалийн ерөнхий газар 2021 оны эхний есөн сарын байдлаар 776 зөрчил илрүүлж, 2,1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.

Түүнчлэн Гар утасны дотоодын үйлдвэрлэгч гэх “Эхлэл” брэнд 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн талаар тэрбээр мөн мэдээллээ.

"Гар утастай холбоотой 53 зөрчил бүртгэгдсэн. Энэ зөрчлүүдээс гаалын болон бусад төлбөр төлөхөөс зайлсхийсэн үйлдэл 45 байна. Тиймээс 61 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулж, 199.8 сая төгрөгийн татвар хураамжийг нөхөн төлүүлсэн.

"Монголд үйлдвэрлэсэн" гэх тодотголтой "Hulan-21" гар утас нь БНХАУ-д үйлдвэрлэсэн "Doogee x96 pro" гэх гар утас болохыг мэдэгдлээ.

Нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж байгаа гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул зөрчлийн хэрэг бүртгэл нээж, прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байна" гэлээ.