<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ц.Нямдорж: УИХ-ын дарга та Хүний эрхийн асуудалд анхаарч ажилламаар байна
featured

Ц.Нямдорж: УИХ-ын дарга та Хүний эрхийн асуудалд анхаарч ажилламаар байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үед Л.Болд, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нарын гишүүд Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн хүний эрхийн талаар  санал дүгнэлтийг хэлэлцэхгүй удлаа, УИХ-ын дарга санаачилга гаргахгүй байна гэж шүүмжиллээ. Харин энэ талаар гишүүн Ц.Нямдорж ийнхүү хэлсэн юм. 

Тодруулбал, УИХ-ын дарга та Хүний эрхийн асуудалд өөрөө анхаарал хандуулж ажилламаар байна. Олон улсын парламентын холбооноос ирсэн хүний эрхийн асуудлын санал дүгнэлттэй холбоотой  хариуцлагаа өөр дээрээ ав аа. Олон улсын парламентад УИХ-ыг төлөөх ганцхан хүн л байгаа. Тэр нь та шүү дээ. Хүний эрхийн ноцтой асуудлууд хөндөгдөж байхад бултаж, зайлсхийгээд бүтэн хоёр жил болох гэж байна. Ингэж болохгүй ш дээ. Ямар ч санаачилга гаргахгүй байгаа. Энэ асуудалд гишүүдийн санаа зовж байгаа нь зөв ш дээ хэмээлээ.

728×90