<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Ковид хөнгөн туссан бол дараахь зөвлөгөөг дагаарай
featured

Ковид хөнгөн туссан бол дараахь зөвлөгөөг дагаарай

КОВИД-ын хөнгөн шинж тэмдэг илэрч, гэрээр эмчлүүлж буй хүмүүс дараахь зөвлөгөөг анхаараарай.
 
1. Салхи авч болохгүй, тиймээс гадаа гарахаас зайлсхийх хэрэгтэй, хурдан хүндэрнэ.
2. Утлага хийж болохгүй, уушги руу вирус орно.
3. Гэртээ ч маск зүүх хэрэгтэй.
4. Өдөрт 1-3 удаа халуун шөл уухыг хичээгээрэй.
5. Уушги цэвэрлэх ургамлын цай уувал сайн.
6. Хоолойгоо тамедин, жамц давс, содатай усаар байнга зайл.
7. Хамартаа вирусийн эсрэг гавар байнга түрхээрэй. Хамар битүүрч байвал хамранд вирус үржиж бна гэсэн үг, багадаа 6 цаг тутамд хамраа содатай усаар угааж, дусаалга дусаавал онгойж танд зовиургүй байх болно. Мөн хамар онгорхой нөхцөлд толгой өвдөхгүй.
8. Хоолой сэрвэгнэвэл хоолойнд вирус үржиж байна гэсэн үг. Мөн даруй хоолойгоо содатай ус эсвэл тамединаар зайлаад хоолойн гаа хүлх. Вирусийн үржил зогсож таныг тайвшруулах болно.
9. Бүлээн шингэн их хэмжээгээр уух
10. Гараа тогтмол угааж хэвших
11. Хамгийн гол нь сэтгэлээр унаж айж болохгүй, дархлаа унана. Зоригтой, өөдрөг бай, дэлхий нийт тантай ижил байгаа. Бүү ай, бүү гутар.