<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ “MONGOL SOYOL”-ын Соёлоо:Мөнхийн чанарыг эрхэмлэж, шинэ, шилдэг загвараар Таныг гоёно
featured

“MONGOL SOYOL”-ын Соёлоо:Мөнхийн чанарыг эрхэмлэж, шинэ, шилдэг загвараар Таныг гоёно

  Англи хэлний орчуулагч мэргэжилтэй энэ шавилхан бүсгүй гуравхан сарын өмнө “Mongol soyol” салоноо нээхээр зориг шулууджээ.

-Олон жилийн өмнөх мөрөөдөл маань хөтөлсөөр яваад нэг л өдөр салоноо нээх шийдэлд хүрсэн хэмээн даруухан өгүүлэх тэрбээр эх орны минь хоймор нутаг Хөвсгөл аймагт төрсөн. Далай шигээ цалгисан их мөрөөдлийн нь нэг ийнхүү биеллээ олж “MONGOL SOYOL” салон үүдээ нээсэн хэрэг. Тэднийх чанарыг эрхэмлэж, шинэ, шилдэг загвараас гадна үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэхийг хамгийн эхэнд тавьж чадсан учраас богино хугацаанд олонд танигдаж чаджээ.

Mongol soyol” салоны захирал, үүсгэн байгуулагч М.СОЁЛ-ЭРДЭНЭ

Дуучин Дээгийгийн сонголт-

“MONGOL SOYOL” салон

Үндэсний болон орчин үеийн хувцсыг чанартай, хамгийн сүүлийн үеийн загвараар урладаг “MONGOL SOYOL”  салон. Шижигнэсэн залуус, бүтээлч энэ хамт олон хамгийн гол нь Таны хүссэн, сонгосон загвараар урлаж өгдөг болохоор сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь.

 Урлагийн ертөнцөд хувцаслалтаараа бас л  өнгө загварыг тодорхойлогч нэгэн

МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн нум сум харвах урлагийнхаа гоёлыг “Mongol soyol” салоноор хийлгэжээ. Эр хүний хийморийг  дээш өргөсөн “Хийморь” таних тэмдэг логог  нэрийн эхний үсгийг шингээн, монгол үндэсний дээлэн дээр шигтгэж оёх “Mongol soyol” салоны урлаачдын санал дуучин Дээгийд ихэд таалагдсанаар энэ хамт олныг сонгожээ.

Загварлаг бөгөөд үндэсний хувцсаа дээдэлдэг Дээгийд энэ дээл ихэд таалагдсанаар “Mongol soyol” салоны байнгын үйлчлүүлэгч болсон байна. Дуучин Дээгийгийн нэрний эхний үсгээр гаргаж ирсэн D үсэг бүхий таних тэмдэгтэй цамц захиалан хийлгэсэн нь  түүний “Зүүдний дагина” дууны клипийн төгсгөлд өмсөх гоёл болжээ.

Тэгэхээр Та ч гэсэн өөрийн эрхэмлэдэг таних тэмдэг бүхий логотой бүх төрлийн цамц, дээл бүхий л урлалыг зөвхөн “Mongol soyol” салоноор хийлгэн өмсч болох нь ээ. Боломжийг бүү алдаарай. “Mongol soyol” салон Таныг урьж байна.

Энэ хамт олон “Босго Фильм” продакшны “СОЛОНГО” ОАУСК-ны хувцсыг урлаж дэлгэцэнд бүтээлээ мөнхөлсөн төдийгүй “Зөөсий” брэндийн гоёлын даашинз охидын харааг булааж, хайрыг татаж байгаа гэдгийг дуулгая.

 

“Mongol soyol” салоны хаяг: Union Building C block 11 давхар 1104 тоот

Холбоо барих утас: 88198092

 Таныг найрсаг хамт олон, өсөн дэвжих ирээдүй хүлээж байна. 

 

Таг: