<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
featured

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы  энэ долоо хоногийн эхлэв. Хуралдаанаар нийт 20 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосныг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. 

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн  хэлэлцээр, Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенц,  Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай,Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.

 Хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлаар ард түмэнд нэгдсэн ойлголт өгөх шаардлагатай байгааг хэллээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг нэн даруй чуулган, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгааг анхааруулав.

Ц.Нямдорж гишүүн, “Монгол Улсад хүний эрх ихээхэн зөрчигдөж байна. Тухайлбал, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ цорын ганц гэрч буюу Б.Булганыг шүүх хуралдаанд оролцуулаагүй байна. Шүүх хурлаас өмнө Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван хүн гэмт хэрэгтэн биш гэсэн мэдүүлэг өгсөн тухай мэдээлэл бий. Тиймээс хүний эрхийг хангах чиглэлд УИХ ажиллах шаардлагатай байна” гэлээ. Мөн С.Эрдэнэ гишүүн түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн асуултад “Хүний эрхийн асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Холбогдох байнгын хороодоос гишүүдийн хэлсэн саналуудтай холбоотой шийдвэрийн төсөл оруулж ирсэн тохиолдолд чуулганаар хэлэлцэх боломжтой” гэсэн хариулт өглөө.

Чуулганаар  Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Уг дүгнэлтэд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт зохион байгуулах нөхөн сонгуулийн товыг тогтоох тухай тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

728×90