<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Монсуль компани бүх төрлийн шатахууныг ШТС-уудаараа хязгаарлалтгүй олгоно
featured

Монсуль компани бүх төрлийн шатахууныг ШТС-уудаараа хязгаарлалтгүй олгоно

 Улсын хэмжээнд үүссэн шатахууны хомсдол энэ долоо хоногийн турш нийгмийн анхаарлын төвд байна. Өчигдөр ОХУ, БНХАУ-аас  импортоор шатахуун орж ирэх мэдээ гарсан нь зарим импортлогчдыг шатахуунд хийсэн хоригоо тавихад хүргэж байгаа бололтой.

Монсуль ХХК өнөөдөр бусдаасаа түрүүлэн нийгмийн хариуцлагын хүрээнд бүх төрлийн шатахууныг ШТС-уудаараа ямар нэгэн хязгаарлалтгүй, хэвийн олгохоо мэдэгджээ.

Тус компани Улаанбаатар хот, орон нутгийг хамарсан 28  ШТС-тай. Нэг ШТС-д гурван төрлийн шатахуунаар нэгэн зэрэг автомашин цэнэглэх бололцоотой 2-4 хүртэл иж бүрэн шатахууны түгээгүүр суурилуулсан байдаг гэж албан ёсны цахим хуудастаа бичсэн байна.