<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Байгаль орчинд хохирол учруусан тарваганы анчдад хариуцлага тооцов
featured

Байгаль орчинд хохирол учруусан тарваганы анчдад хариуцлага тооцов

 Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтыг  байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран долоогоос арваннэгдүгээр сард зохион байгуулж буй. Тэгвэл тус шалгалтын хүрээнд хэд хэдэн хууль бус зөрчлийг илрүүлжээ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн зөрчлийг тогтоосон байна.

Нийт 26 зөрчлийг илрүүлж, холбогдох 24 иргэнд нийт гурван сая 570 мянган төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 23 сая 576 мянган төгрөгийг нөхөн төлүүлжээ. Түүнчлэн 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэсэн аж.

Таг: