<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам есдүгээр сарын 17-нд бариандаа орно
featured

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам есдүгээр сарын 17-нд бариандаа орно

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан.

Сэлэнгэ аймаг хүртэл холын зайн гүйлтээ 1100 км туулж барианд орох юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр 46 дахь өдрийн гүйлтээрээ 1021 км замыг туулж, Сэлэнгэ аймгийн “Ээж мод” хэмээх газарт хүрэлцэн ирсэн байна.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцсон байна.