<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Э.Цэндбаатар: Би жиндээ Азид нэг, дэлхийд хоёрт бичигдсэн тамирчин. Энэ удаа ДАШТ-д оролцмоор байна
featured

Э.Цэндбаатар: Би жиндээ Азид нэг, дэлхийд хоёрт бичигдсэн тамирчин. Энэ удаа ДАШТ-д оролцмоор байна

 Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд хүргүүллээ. Тэрбээр ярихдаа  “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.

Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орохыг маш их хүсч байгаа ДАШТ. Энэ тэмцээнд оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна. Би өнөөдөр өөрийн рангаа үзсэн, Азидаа нэгээр, дэлхийд хоёроор бичигдсэн байсан. Намайг хожсон Орос миний жинд орж ирсэн байсан. Энэ удаагийн дэлхийн аваргад явж, даагаа нэхэж, тэр Оросыг хожиж хэн гэдгээ бүгдэд нь харуулмаар байна. Хэрвээ би энэ тэмцээнд орж чадахгүй бол маш их харамсана. Миний амьдралдаа хамгийн их харамсаж, гомдож явах зүйл бол энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүй явдал байх болно хэмээн мэдэгдсэн нь спортод хайртай монголчуудын сэтгэлийг хөдөлгөж байна гэв.

Боксын холбооны шинэ удирдлагуудын хүлээн авалт тойрсон маргаан, тухайн өдөр өрнөсөн зодооны хэрэг нийтийн анхааралд өртөж, Монголын боксын холбоо залуу тамирчинд хэтэрхий хатуурхаж байгаа гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Харин түүний талаар өмгөөлөгч Б.Мэргэн: МУГТ Э.Цэндбаатарыг ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар Үндэсний шигшээ багаас хөөлөө гэх маш хариуцлагагүй мэдэгдлийг Монголын Боксын холбооноос хийсэн. Э.Цэндбаатар ямар нэг байдлаар бусдад хохирол учруулаагүй бөгөөд өөрөө хүнд зодуулж, хохирогч болчихоод байгаа хүн.

Тиймээс энэ хүн өөрийн эрхийг хамгаалуулахын тулд Үндэсний олимпын хороонд хүсэлт гаргаж байна. Түүнээс гадна бид Биеийн тамир, спортын хорооноос Үндэсний шигшээ багаас хөөх нь хэр үндэслэлтэй болохыг тодруулна. Учир нь Монголын боксын холбоонд тамирчнаа хөөх эрх байхгүй. Биеийн тамир, спортын хороо нь энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.