<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ
featured

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ

 “Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт өнөөдөр /2021.09.15/ УЕП-ын гадаа мэдээлэл хийж, прокурорын байгууллагын хууль бус үйлдлээс болж бизнес болон амьдралаараа хохирсон асуудлаар мэдээлэл хийж, хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ суулт нь Г.Буяндорж ба түүний гэр бүлийн хоёр дахь суулт юм. 2020 оны гуравдугаар сард хийсэн тэдний суулт нь коронавирусын эсрэг хэрэгжүүлж байгаа дэглэмээс болж завсарласан. Г.Буяндорж нь “Ноёд констракшн” компаниа эргүүлэн С.Билэгтэд алдаж, 2012 оноос хойш хохирсон маргаан өнөөдөр 9 дэх жилдээ үргэлжилж байгаа юм.

 
featured

БЗД-ийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц. Батболд, Улсын Ерөнхий прокурорын газарт прокурор хийж байгаа Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун болон УЕП-ын орлогч Максимын Чинбат, шүүгч Зүмбэрэллхамын Шүрэнчулуун нарыг 26 тэрбумын хөрөнгийг луйвардах үйл ажиллагаан дэмжлэг үзүүлж, хонгилын хуульчдын зарчмаар ажилласан гэлээ.

Иргэн Г.Буяндоржийн авилгын хэрэгт УЕП-ын орлогч, прокурорын байгууллагын хоёр дахь албан тушаалтан шинээр нэр холбогдон гарч ирж байгаа нь сонирхол татаж байна.

Максимын Чинбат нь 2019 онд УЕП-ын орлогчоор томилсон бөгөөд Сүхбаатар аймагт төрсөн. 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна.

1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.Тэрбээр 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ.

2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна.

Capture1-300x224 УЕП-ын орлогч М.Чинбатыг 26 тэрбумын луйварыг хаацайлсан, хонгилын прокурор гэв

 

Г.Буяндоржийн гэргий, МУГЖ Т.Ариунаа хэлэхдээ, “Миний хань яаж хэлмэгдэж,  ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц гэрч нь би. Прокурорууд манай гэр бүлийг 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Хэзээ ирж хаалга цохиж, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бид амьдарсан. Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна” гэлээ.

Г.Буяндорж мэдээлэлдээ, "Би 2011 оноос хойш 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэн 409 хоног цагдан хоригдож, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдсан. Өнөөдөр энэ асуудлыг ярихад бид хоёртой адил цөхөрсөн олон энгийн ард байна. Ганцхан жишээ хэлэхэд, манай компанийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан өмгөөлөгч шүүгч болчихсон байна” гэдгийг онцлов.