<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Нүүрс тээврийн жолооч кабиндаа нас баржээ
featured

Нүүрс тээврийн жолооч кабиндаа нас баржээ

 
 Өчигдөр буюу 9 дүгээр сарын 14-ний 13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК-ын уурхай дээр хүний амь хохирлоо. Урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочоос нэг нь машиныхаа кабинд нас барсан байна. LD 005 дугаартай машины кабинд нас барсан талийгаач “Говийн нар” компанийн жолооч байжээ.
 
Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт квот тогтоосноос 100 гаруй жолооч 20 гаруй хоног дугаарлаж машиныхаа кабинд хонож байгаа аж. Тэдэнд хоол хүнс, эм тариа эмнэлгийн тусламж дутагдалтай байгаагаас эхнээсээ эрүүл мэндээ алдаж эхлэв. Халуун усгүй, машиныхаа кабинд хоол ундаа хийж 20 гаруй хонож байсан жолооч нарын нэг нь амиа алдлаа.
 
Өчигдөр МАК-аас өөрийнх нь талбай дээр байгаа жолооч нарыг тусгаарлах байранд аваачихаар автобус ирж жолооч нар ойр зуурын юмаа бэлдэж байх хооронд ийм харамсалтай хэрэг болжээ. Одоо хэрэг болсон газрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна.