<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийг 14 сая төгрөгөөр торгож, 199 сая төгрөгийг улсын орлогод хураана
featured

Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийг 14 сая төгрөгөөр торгож, 199 сая төгрөгийг улсын орлогод хураана

 Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 03-нд Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийж баривчилсан.  Ш.Нямдорж нь Нийслэлийн прокуророор ажиллаж байхдаа авлига, албан тушаалын олон асуудалд нэр холбогдсон шуугианд өртсөн бөгөөд хамгийн сүүлд АН-ын дарга С.Эрдэнийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, буцааж сэргээсэн гэх асуудал өрнөж байсан.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2021 оны гуравдугаар сарын 29-нд тушаалгаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Нийслэлийн прокурорын газар Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 /нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй / дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирсэн болно.

2021-09-09-ний өдөр шүүхээс шүүгдэгч Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийд-вэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Таг: