<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн Британийн зах зээлд нэвтрэх боломж бүрджээ
featured

Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн Британийн зах зээлд нэвтрэх боломж бүрджээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Азийн асуудал хариуцсан Төрийн сайд Н.Адамстай 2021 оны 9 дүгээр сарын 13-нд Лондон хотод уулзалт хийж хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцжээ.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол-Британийн харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, хоёр талын худалдаа болон Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн дэд сайд Б.Мөнхжин уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй зарим асуудлуудаар санал солилцов.

Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Н.Адамс хоёр талын харилцааг бэхжүүлэх, улам өргөжүүлэн хөгжүүлэх британийн талын сонирхлыг нотолж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг судлах, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Энэхүү уулзалт нь КОВИД-19 цар тахлын улмаас 2 жил орчим хугацаанд тасраад байсан хоёр талын Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний анхны биечилсэн уулзалт болов.

Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Британийн зах зээлд татваргүй болон тарифын нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдсэн

ИБУИНХУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Д.Кавченскитай Вестминстрийн ордонд мөн өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар харилцан санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Монгол Улсыг Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-д хамруулсан явдал нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг онцлов.

6wz16l_zurag_x974-300x225 Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн Британийн зах зээлд нэвтрэх боломж бүрджээ

Дэд сайд Б.Мөнхжин Худалдааны элч ноён Даниел Кавченскиг ойрын хугацаанд Монгол Улсад зочлохыг урьж, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн орчинтой танилцаж, Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

2021 оны хоёрдугаар сард Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар Монгол Улсыг Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон ба ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 7,200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Британийн зах зээлд татваргүй болон тарифын нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдсэн юм.

Монгол-Британийн худалдааны эргэлт 2020 онд 117 сая ам.доллар байснаас экспорт 84 сая ам.доллар, импорт 33 сая ам.доллар байв.

  Эх сурвалж: ГХЯ