<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Амиа хорлоно гээд Туул гол руу орсон залууг аварчээ
featured

Амиа хорлоно гээд Туул гол руу орсон залууг аварчээ

  Нийслэлийн Хан-уул дүүргийн 9-р хорооны нутаг Нисэхийн хадан хясааны баруун талд Туул голд хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 13-ны 00:30 цагт Аврах ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Чингэлтэй дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй амиа хорлох зорилгоор голын усанд орсон байжээ.

Алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, амь насыг нь авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг: