<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ БНАСАУ пуужингийн шинэ туршилтын дараа АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал мэдэгдэл гаргажээ
featured

БНАСАУ пуужингийн шинэ туршилтын дараа АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал мэдэгдэл гаргажээ

 БНАСАУ алсын тусгалтай шинэ далавчит пуужин амжилттай туршлаа гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ мэдээлжээ. Шинэ пуужингийн туршилт бямба, ням гарагт болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны өндөр албан тушаалтнууд ажигласан болохыг онцлон тэмдэглэсэн байна.

"Батлан ​​хамгаалах шинжлэх ухаан, зэвсгийн системийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний гол зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой стратегийн зэвсэг болох алсын тусгалтай далавчит пуужин бүтээх ажил сүүлийн хоёр жилийн хугацаанд зэвсгийн системийг хөгжүүлэх шинжлэх ухааны найдвартай үйл явцын хүрээнд амжилттай урагшилсан" гэж Умард Солонгосын агентлаг мэдээндээ дурджээ.

Мэргэжилтнүүд пуужингийн эд анги, хөдөлгүүр, нислэгийн туршилт, удирдлага, чиглүүлэлтийн систем, цэнэгт хошуу болон бусад хэд хэдэн туршилтыг хийжээ. Эдгээр туршилт бүгд амжилттай болсон гэж мэдээлж байна.

KCNA агентлагийн мэдээлснээр, “алсын тусгалтай шинэ далавчит пуужин нь БНАСАУ-ын нутаг дэвсгэр, усан нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх замын дагуу 7580 секунд нисэж, 1500 км-ийн зайд байгаа оножээ. 

 БНАСАУ пуужингийн шинэ туршилт явуулсан тухай мэдээг АНУ-ын эрх баригчид мэдэж байгаа бөгөөд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна гэж тус улсын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас ням гаргийн орой гаргасан мэдэгдэлд дурджээ.

“БНАСАУ далавчит пуужин харвасан тухай мэдээг бид мэдэж байгаа. Бид нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд холбоотнууд, түншүүдтэйгээ нягт зөвлөлдөж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.  Пьёняны энэхүү үйлдэл нь БНАСАУ "цэргийн хөтөлбөрөө хөгжүүлсэн хэвээр байгааг", “мөн тус улс хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт аюул учируулж байгааг харуулж байна" гэж Америкийн тал үзэж байгаа аж.

Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал мөн АНУ БНСУ, Японыг хамгаалах үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ тууштай биелүүлнэ гэдгийг мэдэгдэлдээ дурдсан байна.