<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Орон сууцны байшинд ахуйн хий дэлбэрснээс 9 хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртжээ
featured

Орон сууцны байшинд ахуйн хий дэлбэрснээс 9 хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртжээ

 ОХУ-ын Москва мужийн Ногинск хотод орон сууцны байшинд ахуйн хий дэлбэрсний улмаас амиа алдсан тав дахь хүний ​​цогцсыг нурангин дороос оллоо гэж тус улсын Онцгой байдлын яам мэдээлжээ. Өмнө нь нурангин дороос дөрвөн цогцос гаргаж авсан бөгөөд  нэг нь өсвөр насны охины цогцос байсан байна.

Лхагва гарагийн өглөө 7 цаг орчимд "28 июня" гудамжинд орших 9а байшинд хий дэлбэрсэн байна. Үүний улмаас байшингийн хоёр, гуравдугаар давхар нурж, дөрөвдүгээр давхар хэсэгчлэн нуржээ. 15 хүн гэмтэж бэртсэний зургааг нь эмнэлэгт хүргэсэн байна. Барилгаас 170 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Урьдчилсан мэдээллээр, ахуйн хэрэглээний хий алдагдсанаас болж дэлбэрэлт болсон бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй үйлчилгээ үзүүлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ногинск хотод гурван өдрийн гашуудал зарласан байна. 

Таг: