<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Ц.Шаравжамц зуны паралимпын тамирчдад медаль гардуулсан анхны монгол хүн болов
featured

Ц.Шаравжамц зуны паралимпын тамирчдад медаль гардуулсан анхны монгол хүн болов

 "Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний багийн тэмцээн өчигдөр /2021.08.29/ орой Шиба мужийн

Макүхари Мэссе ордон/Makuhari Messe Hall/-д явагдаж шилдгүүдээ шалгаруулан өндөрлөв.

Туялзуур сэлэмний тулааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан багуудын шагнал, медалийг Монгол Улсын

Засгийн газрын тохируулагчагентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Чиба мужийн Иргэдийн хурлын дарга Кавамура Хироаки /Kawamura Hiroaki /-гийн хамт гардуулж өглөө. 


Ийнхүү Ц.Шаравжамц зуны паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны монгол хүн боллоо. Өмнө нь 2010 оны Ванкуверын өвлийн паралимпын наадмаар өдгөө

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа

шагнал гардуулж байсан түүхтэй билээ.