<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Нийслэл өвөлд бэлэн
featured

Нийслэл өвөлд бэлэн

Өвлийн оргил ачааллын үед инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлыг инженерийн хангамжийн байгууллагуудын шуурхай ажиллагааны бригадуудын бэлэн байдлын хангах, дадлага сургуулилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 08 ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү дадлага сургуулилтаар тухайн инженерийн хангамжийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, гарч болзошгүй аваар, саатлын үед техник хангамж, нөөцийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг болзошгүй гамшиг аваар саатал аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэж дараахи байгууллагууд оролцлоо. Үүнд:

1. “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК

2. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

3. “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ

4. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ

5. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ

6. “Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ

7. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ

8. “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ

9. Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан 13 аж ахуйн нэгж

Дадлага сургуулилтын даалгавар болгож цагийн байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр гадна агаарын хэм -30, Салхины хурд 4-8 м/с байхад хүндрүүлсэн нөхцөлөөр үүрэг даалгавар өгч дараах ажлуудыг хийж гүйцэтгүүлэв. 

ü “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь гэмтлийг зохиомлоор үүсгэн дулааны шугамд даралттай ус шахаж гагнах, хомут тавих зэргээр гэмтлийг устгасан.

ü “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь автозам, замын байгууламж эвдэхгүйгээр газар доорх хүйтэн усны шугамын шинэ технологиор доторлов.

ü “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний хувьд өвлийн хүйтэн цагт өндөр хүчдэлийн кабелийн гэмтэл гарахад хэрхэн муфт хийж гэмтлийг засварлав.

ü “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ цахилгаан эрчим хүчгүй болсон халаалтын зуухыг зөөврийн эх үүсвэр ашиглан сүлжээний насосыг ажиллуулав.

ü “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-нь хөлдөлт үүссэн барилгыг хэрхэн сэргээх, халаалтгүй болсон айл өрхөд нэг удаагийн газ ашиглан түр халаалттай байлгах халаах хэрэгсэл хийж туршив.

ü Хотын гэрэлтүүлгийн хувьд аваарийн үед хэрхэн нэгдэж ажлын талбайг гэрэлтүүлэх гэм мэт байгууллага тус бүр өөр өөрийн онцлогийг харуулсан ажилбаруудыг хийж гүйцэтгэжээ. 

728×90