<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ “Дээлтэй Монгол наадам”-ыг цахимаар зохион байгуулжээ
featured

“Дээлтэй Монгол наадам”-ыг цахимаар зохион байгуулжээ

 Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил “Дээлтэй Монгол наадам”-ыг “Dance Chance” энтертайнменттай хамтран цахимаар зохион байгуулжээ. Ингэхдээ “Дээлтэй монгол чалленж”, “Dance chance” бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд явуулсан юм.

Уг наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилготой.

Анх 2006 онд Улаанбаатар хотноо Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК-тай хамтран хийж байсан бөгөөд энэ жил 15 дахь удаагаа боллоо. “Дээлтэй Монгол чалленж” уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзжээ. Харин бүжгийн уралдаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг болон Герман, Солонгос, Япон, АНУ, Швед зэрэг зургаан улсаас нийт 5,000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бичлэг ирүүлсэн нь өргөн цар хүрээтэй болсныг харуулж байна. 

  • 0pqroz_238827590_269487287985365_5834270087483776222_n_20210818092836_x974-300x150 “Дээлтэй Монгол наадам” цахимаар болж, шилдгүүд тодорлоо
Цахим бүжгийн уралдааны хамгийн бага нь таван настай хүүхэд байсан бол ахмад нь 73 настай өндөр настан байв. Үүнээс тус уралдаан бүх насны хүмүүсийг хамруулж чадсаныг харж болно.  Уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардуулав.
  • Тэргүүн байрт: Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх “Ирмүүн” хамтлаг,
  • Дэд байрт: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн уянга борхойн дэг хүүхдийн бүжгийн чуулгын сурагчид,
  • Гуравдугаар байрт: Улаанбаатар хотын Багануур дүүргийн эгч дүүсийн “Хөгжмийн 7 эгшиг” хамтлаг
  • Тусгай байрт: “Хан Монгол” морин циркийн Солонгос улсын Жэжү хотоос оролцсон уран бүтээлчид болон Сэлэнгэ аймгийн Мандал сумаас оролцсон М.Маргад нар тус тус шалгарлаа.
  • i264lg_imported_image_x974-300x150 “Дээлтэй Монгол наадам” цахимаар болж, шилдгүүд тодорлоо