<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ МХЕГ-ын авлигач дарга нарт эрүү үүсгэн шалгаж байна
featured

МХЕГ-ын авлигач дарга нарт эрүү үүсгэн шалгаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий гэзрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, тус газрын хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэргийг АТГ-аас шалгаж байна. Тэд   500 сая төгрөгийн авлига авсан байх магадлалтай тул ийнхүү шалгаж байгаа аж.

Мөрдөн байцаалтын явцад Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт аргагүй байдалд орж, авлига өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг тогтоогоод байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Авлигачдад холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн зургадугаар сард дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Харин МХЕГ-аас дээрх хоёр дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн  ч орных нь хүнийг томилоогүй аж. Тиймээс  хэлтсийн дарга нар нь тэдний ажлыг давхар хийж байгаа юм.