<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Монгол Улс өнгөрсөн онд 40 мянган тонн мах экспортолсон байна
featured

Монгол Улс өнгөрсөн онд 40 мянган тонн мах экспортолсон байна

 Монгол Улс өнгөрсөн онд 40 орчим мянган тонн мах экспортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Үүнийг ястай, түүхий маханд шилжүүлбэл 64 мянган тонныг экспортолсон үзүүлэлт гэдгийг ХХААХҮЯ мэдээлэв. Харин он энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 11 мянган тонн боловсруулсан мах буюу 20 мянган тонн ястай, түүхий мах экспортолсон байна.

Манай улс ОХУ, Вьетнам, БНХАУ-руу мах эспортолдог бөгөөд урд хөрш рүү гол төлөв дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байна.