<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Шинээр 554 тохиолдол бүртгэгдсэнээс 451 нь Улаанбаатар хотод байна
featured

Шинээр 554 тохиолдол бүртгэгдсэнээс 451 нь Улаанбаатар хотод байна

  Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт  лабораторид 11,116 шинжилгээ хийсэн байна.

Шинээр 554 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 451 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 102 тохиолдол батлагдлаа. Мөн  гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна.

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа аж.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 12,780 болсноос дотоодын халдварын тоо 12,234 боллоо.

Нийтдээ 2637 хүн эмчлэгдэж байна.

Орон нутагт гарсан халдвар 1,689 боллоо. Аймгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна.

dund-3 Нэмж 554 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 12,780 боллоо