<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Газрын дуудлага худалдаанаас нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлнэ
featured

Газрын дуудлага худалдаанаас нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлнэ

 Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 7-нд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгууллаа. Тодруулбал, нийслэлийн 11 байршлын газрыг дуудлага худалдаанд оруулахаар зарласнаас 7 байршилд нь 16 иргэн, аж ахуйн нэгж оролцжээ. Ингээд доорх долоон байршилд газар дуудлагаар худалдаж, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэх болсон байна. Үүнд:

Үүрэн холбооны станцын зориулалтаар:

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөмийн аманд 0.01 га,

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Хадатын аманд 0.01 га,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн зуслан орчимд 0.01 га,

Худалдаа үйлчилгээний зориулалтаар:

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд 0.2 га,

Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар:

Багануур дүүргийн 2 дугаар хорооны Жижиг дунд үйлдвэрийн бүст 0.25 га,

Үйлдвэрлэлийн зориулалтаар:

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Үйлдвэрлэлийн бүс, хими-1-т 3.0 га,

Налайх дүүргийн 5 дугаар хорооны Гандан уулын урд талд 0.5 га газар