<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Шуурганд орон гэрээ алдсан 50 айлд гэр өглөө
featured

Шуурганд орон гэрээ алдсан 50 айлд гэр өглөө

 Гуравдугаар сард болсон байгалийн гамшигт өртсөн малчид, иргэдэд Улсын Онцгой комисс, Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг Мандалговь хотноо өнөөдөр хүлээлгэн өглөө.

УОК-оос хүчтэй шороон шуурганд орон гэргүй болсон 50 өрхөд гэр, “КОВШ-50” өөрөө ачигч машин, Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс 10 гэр, 60 гэрийн зуух, яндан, хөнжил гудас, гал тогооны багц тусламж өгчээ.

УОК-ын тусламжийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговьд ирж, хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр аймгийн Онцгой комиссоос малчдад малын тэжээл, амны хаалт зэрэг тусламжийг хуваарилан сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг энэ үеэр гамшгийн улмаас харамсалтайгаар амь эрсэдсэн есөн иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламж өгчээ.

606dc78a436a9 Шуурганд орон гэргүй болсон 50 өрх гэртэй боллоо

606dc79b17514 Шуурганд орон гэргүй болсон 50 өрх гэртэй боллоо

 

Таг: