<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Биеийн тамир, спортын улсын хороо,Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран ажиллах Санамж бичиг байгуулна
featured

Биеийн тамир, спортын улсын хороо,Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран ажиллах Санамж бичиг байгуулна

 Засгийн газрын тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид мягмар гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар  санал солилцов.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаа, ачаалал нь ихэвчлэн 4 дүгээр сараас нэмэгддэг байна. Иргэдийн хувьд өглөөний 06.00 цагаас эхлэн дугуйн болон гүйлтийн замуудыг түшиглэн дасгал хөдөлгөөн хийдэг.  Урин дулаан улирлын үед тус цэцэрлэгийн зам талбайн хүрэлцээ зарим тохиолдолд иргэдэд хүрэлцдэггүй юм байна.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан ард иргэдийг эрүүл, зөв амьдралын хэмнэлд хэвшүүлэх, хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгоход чиглэсэн бүхий л ажлыг дэмжинэ. Мөн олон нийтэд хүрэлцдэггүй зам, талбайг шинээр барьж байгуулах, засаж шинэчлэхэд  хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн иргэдийг өвлийн улиралд ч дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж,  цана, тэшүүр, хоккейн талбайг шинээр байгуулах талаар санал солилцжээ. Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байгуулсан спортын зам талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих зэрэг хэд хэдэн  чиглэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллахаар боллоо.

 

Таг: