<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгджээ
featured

Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгджээ

 ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийх үеэр "Өнөөдрийн /2021.04.07/ байдлаар Дундговь, Өмнөговь, Говь-Алтай гэсэн гурван аймаг л халдваргүй үлдсэн. Бусад аймагт ковидын халдвар бүртгэгдсэн" гэдгийг онцлов. Сүүлийн 24 цагт 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 456 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 113 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах 6 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд нийт өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол 317 хүний бие хүндэвтэр байгаа аж. Хүнд хүмүүсийн тоо 70 болж нэмэгджээ. Маш хүнд хүний тоо 10 болсон байна. 

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлэгт 2583 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Та өвчлөхгүй бол таны эргэн тойрны гурван хүн өвчлөхгүй байх магадлалтайг ЭМЯ-наас санууллаа. Иргэд та бүхэн амны хаалтаа зөв зүүж, ойр ойрхон сольж, эрүүл ахуйн дэглэмээ мөрдөөрэй.

Вакцинжуулалтын тухайд, сүүлийн 24 цагт 50374 хүнд дархлаажуулалт хийжээ. Улаанбаатар хотод вакцинд хамрагдах ёстой иргэдийн 36 хувь нь хамрагдсан байна. Улсын хэмжээнд 2 сая гаруй хүнийг вакцинжуулна гэсэн тов гарчээ.