<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
featured

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

 Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Тодруулбал, НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын Цагдаагийн газар, НБОГ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.

Хөдөлгөөнт эргүүл энэ оны дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.