<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
featured

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

 “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 13 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол УИХ-ын тогтоолуудыг нийтэллээ. Уг тогтоолуудаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгож, чөлөөлж, Монгол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон байна. 

Мөн энэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн талаарх зарлиг болон Монгол Улсын Засгийн газрын Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмуудыг шинэчлэн баталсан тогтоолуудыг нийтлэв. 

Тухайлбал, Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журмаар Төрийн албаны тухай хуульд стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтуудтай уялдуулан стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад чиглэжээ. 

Харин “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмаар төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр зохицуулсны зэрэгцээ төлөвлөгөөг боловсруулахдаа стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан, зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн хүрэх түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцсон байхаар тусгасан байна. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, баталгаажуулах, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ нотолгоонд суурилсан, шударга, ил тод байх зарчмыг баримтлахаар тусгасан  байна.