<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Макаод зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг цуцлав
featured

Макаод зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг цуцлав

 Киргизийн Бишкек хотноо энэ сарын 4-нд болсон Азийн жүдо бөхийн зөвлөлийн ээлжит бус чуулганаар Макаод зохион байгуулах байсан Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ.

Тус чуулганд Азийн жүдо бөхийн зөвлөлийн тэргүүн Обайд Аль Анзи, Киргизийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Жолдошбек Колбаев, зөвлөлийн гишүүн орнуудын үндэсний холбоодын тэргүүн нар оролцжээ.

Мөн чуулганаар мягмар гарагт Бишкек хотод эхлэх Ази, Далайн орнуудын АШТ-ийг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, Зөвлөлийн дэд ерөнхийлөгч, захирлуудын ажлын тайланг сонссон байна. 

Таг: