<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Н.Түвшинбаярыг цагдан хорив
featured

Н.Түвшинбаярыг цагдан хорив

Өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээлэл бол олимпийн аварга Н.Түвшинбаяр найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатад хүнд гэмтэл учруулсан явдал байлаа.

Тэгвэл Н.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдан хорьжээ. Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө "Би болсон явдлыг санахгүй байна" хэмээн өчиг өгсөн байдаг. Ням гаргийн орой хойшлуулшгүй ажиллагаа явуулж Н.Түвшинбаярыг цагдан хорих 461-р анги руу саатуулж, хэргийг шалгаж эхэлсэн байна.

Хууль хяналтын байгууллагаас түүнд бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд хохирогч Улсын өсөх идэр начин Э.Энхбат Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа билээ. Түүний биеийн байдал дээрдээгүй байгааг эх сурвалжууд мэдээллэсэн.