<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Л.Энх-Амгалан: Дөрөвдүгээр сарын 1-ээс төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө
featured

Л.Энх-Амгалан: Дөрөвдүгээр сарын 1-ээс төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

 БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

  • Боловсролын байгууллагын хичээлийг тодорхой хугацаагаар Теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын болон дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах
  • Хичээлийн хоцрогдлын асуудлаар анхаарч ажиллах
  • Хичээлийг танхимаар зохион байгуулсан тохиолдолд сургалтын чанарыг алдагдуулахгүй байхаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсний дагуу БШУЯ ажлын хэсэг гарган түр журам гаргаж, биелүүлэн ажиллаж байгаа аж.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Их дээд сургуулиудын хувьд

  • Төлбөрийн уян хатан нөхцөлөөр сар бүрд төлбөрөө авч байх ёстой. Хичээл сонголт баталгаажуулахад
  • урьчдилсан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх.
  • Анги дэвших болон төгсөлтийн шалгалт, дипломыг хамгаалалтад оруулах
  • Дадлага хийлгэх боломжийг олгох
  • Дотуур байрны төлбөрийг нь буцааж олгох, дараагийн төлбөрт шилжүүлэх чиглэлээр журмын хэрэгжилтийг хангаж ажилласан.

Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байна. Мөн улсын хэмжээнд 71 дотуур байранд 11,359 оюутан амьдарч байсан.

Хөнгөлөлтөд хамрагдсан байдлыг харвал:

  • Сургалтын төлбөрт шилжүүлсэн- 1,100 оюутан нийт 428.8 сая төгрөг
  • Төлбөрөө буцааж авсан- 2,567 оюутан нийт 665.2 сая төгрөг авсан” гэв.

Дөрөвдүгээр сарын 1-нд хичээлийн жил эхэлнэ. Арванхоёрдугаар ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлнэ. Их дээд сургуулиудын төгсөх ангийг мөн танхимаар хичээллүүлнэ” гэлээ.

 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсгах зардал болон сургалтын төлбөрийн талаар мэдээлэлдээ дараахь зүйлийг онцлов. 

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ ажил хэрэг болсон. Өнөөдөр Монгол Улсад 167 хувийн хэвшлийн дунд сургуульд 48300 хүүхэд сурч байна.

Сургалтын төлбөр өндөртэй буюу 5-10 саяас дээш төлбөр авдаг 24 сургууль байна. Энэ сургуулиудад хувьсах зардлыг нь өгөөгүй.

Таваас доош саяын төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг олгосон. Ингэхдээ гурван нөхцөл тохирсон.

1. Теле, цахим хичээлийн ирцийн бүртгэлийг хянана

2. Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайланг авах

3. ЕБС-ийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байсныг үндэслэж хувьсах зардлыг олгосон.

Ковид гараагүй үеийн сургалтын төлбөрөөс таван хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. ЕБС-иуд 5 буюу түүнээс дээш хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Төрөөс сургуулиудын цахилгаан, хог, дулааны төлбөрийн хөнгөлөлтийг долдугаар сарын 1-н хүртэл үзүүлсэн. Мөн НДШ-ийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ нь нэг сурагчдад 100 000- 300 000 төгрөгийн хөнгөлөлт олгогдож байгаа юм.

Таг: