<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Франц улсад суралцах магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
featured

Франц улсад суралцах магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

 БШУЯ, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Франц улсад суралцах магистрийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна.

Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны голлох салбаруудыг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, хүний болон малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл урлагийн салбар, нанотехнологи, инженерчлэл, хот төлөвлөлтийн магистраар суралцах найман хүнд тэтгэлэг олгох аж.

Тэтгэлэг авах хүсэлтэй иргэдийн материалыг энэ оны тавдугаар сарын 31 хүртэл хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй Францын ЭСЯ-ны www.ambafrance-mn.org болон БШУЯ-ны www.meds.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой аж.

Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар 2015 онд “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцээр” байгуулж, 2016 оноос хойш Францын их, дээд сургуульд суралцах уг хөтөлбөрт 50 гаруй монгол оюутан хамруулжээ.