<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Оросын уран гулгагч бүсгүйчүүд анх удаа дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ
featured

Оросын уран гулгагч бүсгүйчүүд анх удаа дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ

 Шведийн нийслэл Стокхольм хотноо болж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын гурван тамирчин түүхэнд анх удаа алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Тэдний амжилт дэлхийг гайхшруулж байна.

Призеры произвольной программы одиночного женского катания на чемпионате мира по фигурному катанию в Стокгольме на церемонии награждения (слева направо): Елизавета Туктамышева (Россия) - серебряная медаль, Анна Щербакова (Россия) - золотая медаль, Александра Трусова (Россия) - бронзовая медаль. - РИА Новости, 1920, 27.03.2021

Өдгөө 16 настай, Оросын уран гулгагч Анна Щербакова хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 233.17 оноо авч, ДАШТ-ий аварга болсон бол түүний араас Елизавета Туктамышева 220.46 оноогоор мөнгө, Александра Трусова 217.20 оноогоор хүрэл медалийг тус тус зүүжээ. ДАШТ -ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шагналын тавцанг Оросын тамирчид анх удаа бүрэн эзэгнэсэн нь энэ юм. Өмнө нь Оросын уран гулгагчид 1969, 1988 онуудад зөвхөн хосын төрөлд ийм амжилт үзүүлж байжээ.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан Оросын баг ОХУ-ын уран гулгалтын холбооны (FSR) багийн хувиар оролцож байна. Харин шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дууллын оронд П.Чайковскийн төгөлдөр хуурын 1-р концертын хэсгээс эгшиглүүлж байгаа юм.