<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Жижиг, дунд үйлдвэрлэгчдээс тодорхойлолт шаардахгүй
featured

Жижиг, дунд үйлдвэрлэгчдээс тодорхойлолт шаардахгүй

 Арилжааны банкнууд зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй гэдгээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдэгдэл гаргажээ.   

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг хадгалах зээлийг арилжааны банк олгохтой холбогдуулан манай байгууллагад тодорхойлолт авах хүсэлтүүд ихээр ирж байгаа аж.

Уг хөтөлбөрийн хүрээнд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй, Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хангуулах үед жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг шаардана.

Энэхүү үүссэн нөхцөл байдалтай уялдуулан  аж ахуйн нэгжид чирэгдэл үүсгэхгүйгээр тус газраас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 болон 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагуудыг хангасан талаар тодорхойлолтыг банкинд ирүүлсэн материалд үндэслэн Зээлийн батлан даалтын санд уламжлах юм байна. Энэхүү мэдээллийг бүх банкны салбарт хүргүүлжээ.