<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ ХААН банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг орон даяар авч байна
featured

ХААН банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг орон даяар авч байна

 Системийн нөлөө бүхий, үндэсний хэмжээний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг орон даяар байрлах салбар нэгжээрээ болон онлайнаар хүлээн авч байна.  

Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулан ажлын байрыг хадгалахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкин дахь эргэлтийн хөрөнгийн зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор олгох юм. Нэг зээлдэгчид олгох дээд хэмжээ 500 сая хүртэлх төгрөг байх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулах боломжтой.

“Ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй зээл”-д тавигдах шаардлагууд:

  • 2020 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө үүсэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж  ахуйн нэгж байх; 
  • Зээл хүсэгч нь 2019.12.31-ний өдрийн байдлаар НДШ болон татварын өргүй байх;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангаа бүрэн мэдээлсэн байх,
  • Зээл хүсэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь 2019.12.31-ний өдрийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх,
  • 2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан буюу аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлан мэдүүлээгүй байх;
  • Зээлийн хугацаанд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, зээлээ төлөх боломжтой байх;
  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжийн хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай  хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;
  • Бизнесийн онцлогоос хамаарсан холбогдох бусад шаардлагыг хангах; 

 Уг зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч та цахимаар хүсэлтээ гаргахыг хүсвэл ЭНД дарна уу. Мөн харилцагч ХААН Банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан хүсэлтээ өгөх боломжтой.  

Таг: