<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатар хотод 45 халдвар бүртгэгдсэний 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн байна
featured

Улаанбаатар хотод 45 халдвар бүртгэгдсэний 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн байна

 Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 11905 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр  45 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь Улаанбаатар хотод  байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 13 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,952 болсноос дотоодын халдварын тоо 2433 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 638 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн дотор 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.