<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Цагдаа нар жагсагчид руу гал нээж 18 хүний аминд хүрчээ
featured

Цагдаа нар жагсагчид руу гал нээж 18 хүний аминд хүрчээ

 Мьянмарт цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдлаа гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газраас ням гарагт мэдээлэв.

Цагдаа нар гал нээж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн Янгон, Давей, Мандалай зэрэг хэд хэдэн хотод жагсагчид амиа алдсан талаар мэдээлэл иржээ.  

Протест в Мьянме

“Цагдаа, цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн нас барсан тухай баттай мэдээлэл ирсэн” гэж Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани мэдэгджээ. Мөн Мьянмарын ард түмний тайвнаар жагсах эрхийг хүндэтгэж, тэдний эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг цэргийхэнд хандан уриалжээ.

 Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийнхэн бямба гарагт жагсагчдыг тараахын тулд олон зуун хүнийг баривчилсан гэж тус улсын идэвхтнүүд мэдээлжээ. Мөн Янгон тэргүүтэй хэд хэдэн хотод цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сумтай буу хэрэглэсэн байна.

Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны төлөөлөгчийн “Reuters” агентлагт мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийг Янгон хотын гадна байрладаг шорон руу авч явжээ. “Insein” шорон руу 40-50 орчим хүнтэй 10 гаруй автобус явсан. Бид баривчлагдсан хүмүүсийн нэрсийг тогтоохоор ажиллаж байна" гэж төлөөлөгч мэдээлжээ.

Мьянмарын цэргийнхэн  засгийн эрхийг булаан авснаас хойш өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр өдөрт хамгийн олон хүнийг баривчилсан байна. Үүнтэй холбогдуулан Мьянмараас НҮБ-д суугаа Элчин сайд Кьяу Мо Тун цэргийн эргэлтийг зогсоох хатуу арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг олон улсад уриалжээ. 

Таг: