
30 халдвар бүртгэгдсэний 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” илэрсэн байна
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 30 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Үүнээс 16 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал. Бусад нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрчээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 831 болж байна. Үүнээс 2150 нь эдгэрээд байна.
Улаанбаатар хотод халдварын батлагдсан тохиолдол 1 989, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 2 315 тохиолдол бүртгэгдээд байна.
Таг:
коронавирус