<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрчээ
featured

Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрчээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг ХӨСҮТ-ээс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн ярьснаар, “Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,801 бүртгэгдсэнээс 2,097  нь эдгэрээд байгаа бөгөөд өчигдөр гэхэд 27 хүнд эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн.

Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна.

Халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна”.