<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЗӨВЛӨМЖ Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт орж хяналтад орсон байх ёстой
featured

Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт орж хяналтад орсон байх ёстой

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа вакцинд хамрагдахын өмнө болон дараа нь хувь хүн ямар дэглэм баримтлах ёстойг анхааруулж зөвлөв.

-Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт орж хяналтад орсон байх ёстой. Ямар нэгэн шалтгаанаар халуурсан юм уу харшилтай байж болохгүй. Эхний тун хийлгээд 14-21 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх ёстой. Эхний тун тариулаад хоёр дахь тун хийлгэх хоорондын хугацаа урт байгаа учраас тухайн хүн энэ хугацаанд халдвар авахаас сэргийлж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүтэн тун авч байж халдварын эсрэг дархлаатай болох учраас хоёр дахь тунг тариулах хүртэл, дархлаа бүрэн тогтох хугацаандаа маск зүүж, олон хүн цугларсан газар явахгүй байх, халдварт өртөх байх шаардлагыг өөрөө өөртөө тавьж явах нь хамгийн чухал. Ямар ч вакцин тариулсан хүний биед хөнгөн халуурах, хоолонд дургүй болох, дотор муухайрах зэрэг хариу урвал өгдөг учир тухайн тариулсан газартаа тодорхой хугацаанд ажиглалтад байж байгаад гарах хэрэгтэй гэв.