<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ 2020 онд бичил зээлийн багцын 93 төсөлд 12,08 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов
featured

2020 онд бичил зээлийн багцын 93 төсөлд 12,08 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахаар 2020 онд 1579 төсөл 238,4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авсан байна. Үүнээс орон нутаг /21 аймаг/-т 810 төсөл 78,7 тэрбум төгрөг, Улаанбаатар хот 769 төсөлд 159,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, ХХААХҮ-ийн Сайдын баталсан 3 зээлийн багцын хүрээнд "Бичил зээлийн багц”-ын ангилалд хамаарах 79,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөлд холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, нарийвчилсан үнэлгээгээр 112 төслийн 14,6  тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-д танилцуулжээ.

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцэн 93 төсөлд 12,08 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэж Жижиг дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.  Үүний үр дүнд 5 жилийн хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүд 1497 шинээр ажлын байр болгож, 811 ажлын байр хадгалж үлдсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 6,4 тэрбум, орлогын албан татварт 1,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байгаа юм байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас шууд олгох “Орон нутгийн зээлийн багцад 2020 онд 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 78,7 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлсэн 810 төсөл ирүүлсэн байна. Эдгээр төслийг холбогдох журмын дагуу үнэлж, дэд хорооноос 231 төсөлд 23,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирүүлсэн юм.

 

Таг: