<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Наро Банчэн гэгээн орлогогүй болсон айл өрхүүдэд туслах зорилгоор МУЗН-т 10 сая төгрөг хандивлав
featured

Наро Банчэн гэгээн орлогогүй болсон айл өрхүүдэд туслах зорилгоор МУЗН-т 10 сая төгрөг хандивлав

 Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв “COVID-19” цар тахлын улмаас орлогогүй болсон айл өрхүүдэд туслах зорилгоор МУЗН-т 10 сая төгрөг хандивлав.

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 3-4 ам бүлтэй зорилтот бүлгийн айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц” олгодог. Дээрх зорилтот бүлгээс гадна “COVID-19” цар тахлын улмаас орлогогүй болсон айл, ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон аав, ээж зэрэг зорилтот бүлгийн 22 мянган өрхөд мөн “Хүнсний багц” тусламж олгосон байна. Уг ажлыг дэмжиж, Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв МУЗН-т энэ сарын 19-нд 10 сая төгрөг хандивлав.

Энэ үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Наро Банчэн гэгээн Данзанлхүндүвийн хандиваар 200 өрхөд туслах болно” хэмээв.

Таг: