<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Короновирусын эсрэг вакцинд 200 мянган хүн хамрагдах боломж бүрдэнэ
featured

Короновирусын эсрэг вакцинд 200 мянган хүн хамрагдах боломж бүрдэнэ

Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид 19 вирусээс сэргийлэх тарилга улс орон бүрт шаардлагатай болоод байгаа. Тэгвэл шинэ төрлийн вирусийн эсрэг вакцин Монгол Улсад орж ирэхээр болсон нь иргэдийн дунд багагүй маргаан дэгдээгээд амжлаа. Өөрөөр хэлбэл, орж ирэх тарилгыг хийлгэнэ хийлгэхгүй, баталгааны асуудал гээд л олон янзын таамаг, эсэргүүцэл, хэлцэл өрнөв. Бид өөрсдийн эрүүл мэнд, гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь зайлшгүй шаардлагатай. ингэхийн тулд ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн тэрхүү вакциныг хийлгэх нь илүү найдвартай хамгааалалт юм.

Даваа гарагт өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио тавигдахтай зэрэгцэн Монгол Усад хамгийн эхний ээлжийн “Файзер”, “АстраЗенека” гэсэн нэршилтэй 2 төрлийн вакцин буухаар болжээ. "AstraZeneca" нь Энэтхэгт үйлдвэрлэгдсэн бөгөөд 150 мянган тун ирж байгаа аж. Үүнийг нэг хүнд хоёр тун хийнэ гэж үзвэл 75 мянган иргэнээ вакцинжуулах юм байна. Харин Солонгост үйлдвэрлэгдсэн "Pfizer" вакцин 125 мянган хүнд хүрэлцэх хэмжээгээр ирж байгаа гэнэ. Вакцин буусан өдрөөс эхлэн эхний ээлжийн 200 мянган хүн Коронавирусын эсрэг вакцинд хамрагдах боломж бүрдэх нь.

Мэдээж хэрэг, төр засаг иргэдээ хорлох сэдлээр ийм арга хэмжээ хэрэгжүүлэхээр болоогүй гэдгийг зарим иргэд ойлгох нь зөв биз. Буруу ташаа ойлголттой хэсэг бүлэг хүмүүсийн сошиал орчинд нийтэлсэн хэдэн үгнээс болж ташаа мэдээлэлд автаж буй нь ойлгомжтой.